Жүдо: Мароккогийн Гран При цуцлагдлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 04

Энэ сарын 6-8-нд Марокко улсын Рабатад болох байсан жүдо бөхийн Гран При тэмцээн шинэ төрлийн коронавирусийн улмаас цуцлагджээ.

Олон улсын жүдо бөхийн холбооноос “Коронавирусийн халдварын улмаас Марокко улсын Засгийн газрын шийдвэрээр Гран При тэмцээнийг цуцаллаа. Мароккод аюулгүй байдлыг хангах үүднээс маш их ажил хийж байна” гэсэн мэдэгдэл гаргасан байна.

Мароккогийн Эрүүл мэндийн яамнаас тус улсад коронавирусийн анхны тохиолдол илэрснийг Даваа гарагт мэдэгдсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top