ОХУ-ын газар зүйн нийгэмлэгийн Якут дахь салбар, Якутын морин спортын холбоо, ХААЯ-наас нэгэн морин аялал зохион байгуулах гэж байна.
Нийт есөн аялагч Монгол руу морьтой аялах бөгөөд тэднийг хоол хүнс ачсан хоёр машин дагалдана. Якут морины тэсвэр тэвчээрийг дэлхий дахинд харуулах зорилготой тус аяллыг нэг сар орчим үргэлжилнэ гэж зохион байгуулагчид тооцоолж байна.
Аялал эхлэх хугацаа одоогоор тодорхойгүй. Коронавирусний халдвар намжихад эхлэхээр бэлтгэл ажлаа хангаад байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )