Чжан Вейли “хиймэл” хөхтэй өрсөлдөгчөө тохуурхав

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 05

Хятадын холимог тулаанч Чжан Вейли аваргын бүс хамгаалах тулаанаа гуравдугаар сарын 7-нд АНУ-ын Невадад болох UFC 248 тэмцээнд Польшийн холимог тулаанч Йоанна Енжейчиктэй хийнэ.
 


Аваргын бүсийн төлөөх энэ тулаан олны анхаарлыг маш их татаж байгаа. Енжейчик холимог тулаанд 16 ялж, гурав ялагдсан бөгөөд энэ жингийн аварга асан. Харин хятад бүсгүй 2013 онд анхны тулаандаа ялагдсанаас хойш 20 дараалан ялаад байгаа юм.

Мөн тэдний олон нийтийн сүлжээний маргаан ч спорт сонирхогчдын анхаарлын төвд байна.

Маргааныг польш тамирчин эхлүүлсэн. Йоанна Енжейчик  инстаграмдаа тэмцээний зурагт хуудсыг нийтлэхдээ өөрийнхөө зургийг хорт хий эсэргүүцэх багтайгаар тавьж, инээж байгаа эможи нэмсэн нь хятадуудын уурыг хүргэсэн билээ.
 


Чжан Вейли хариуд нь “Эмгэнэлт үйл явдлаар тоглоом, шоглоом хийх нь Йоаннаг ямар хүн бэ гэдгийг харуулж байна. Хүмүүс амь насаа алдаж байна. Тэд бүгд хэн нэгний аав, ээж, хүүхэд байгаа шүү дээ. Намайг яаж ч доромжилж, муулж болно. Харин Хятадад болж байгаа явдлыг битгий оролд. Чамайг гуравдугаар сарын 7 хүртэл эрүүл энх байхыг хүсье. Удахгүй уулзъя” гэж бичсэн.

Дөрөв хоногийн дараа тэмцээн болох ч Йоанна Енжейчик жиндээ орж чадалгүй, жин хасах гэж зовж байгаа талаар хэвлэлд гарсан. Тулааныг цуцалж ч магадгүй гэж бичсэн байлаа.
 


Харин энэ удаад хятад бүсгүй сөрөг цохилт өглөө. Чжан “Las Vegas Review-Journal”-д ярилцлага өгөхдөө “Йоанна жин хасаж чадахгүй байгаад би санаа зовж байна. Гоо сайхны мэс засал хийлгэсэн, “хиймэл” хөхтэй хүн шүү дээ” гэж ярьсан байна.  

Енжейчик өнгөрсөн жил хөх томруулах мэс засал хийлгэсэн. Мэс заслын дараах анхны тулаандаа АНУ-ын Мишель Уотерсоныг ялсан юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ohidin zodoon(202.179.25.44) 2020 оны 03 сарын 05

chan shaalguultsiim uu

0  |  0
Зочин(66.181.164.43) 2020 оны 03 сарын 05

Эмэгтэй хүн спортын энэ төрлөөр өрсөлдөх нь зохимжгүй муухай байна. Байгалаасаа охид хүүхнүүд элдэг, зөөлөн, нинжин сэтгэлтэй заяагдсан. гэтэл зодолдож нүдэлдээд цус нөжтэйгээ хутгалдах нь зэрлэг балмад харагддаг

0  |  1
Top