UFC 249 хэвлэлийн хурал: Хабиб Тонигийн аваргын бүсийг өшиглөлөө

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 07

Ирэх сарын 18-нд АНУ-ын Нью-Йоркийн Бруклинд болох UFC 249 тэмцээний гол тулаанд ОХУ-ын Хабиб Нурмагомедов, Америкийн Тони Фергюсон нар тулалдана. Өнөөдөр тэд тулааны өмнөх хэвлэлийн бага хурал хийлээ.

Хабиб Нурмагомедов, Тони Фергюсон хоёр тав дахь удаагаа “зодолдох” гэж байгаа нь энэ. Гэмтэл, жин гээд өмнөх дөрвөн тулаан бүгд цуцлагдаж байсан түүхтэй.

Хэвлэлийн бага хурал 30 минут үргэлжилж, тайзны голд нүүр туллаа. Тони аваргын бүсээ газар тавьж, тулаанчид үг хаялцан зогсож байхад Хабиб гэнэт Тонигийн бүсийг өшиглөсөн юм.

Ингээд хэвлэлийн бага хурлын зарим сонирхолтой хариултыг хүргэе.

Тони: Би түүнд гудамжны стиль, мексик стилийг харуулах болно.

Хабиб: Чи гудамжны тухай юу мэдэх вэ? Хамгийн сүүлд чи хэзээ гудамжинд зодолдов? Америкт гудамжинд зодолдож болохгүй. Гадаа бол би чамайг будаа болтол чинь зодож чадна.

Тони: Би чамайг ганц цохиод унагаана...

Хабиб: Чи яагаад Мексикийн тухай яриад байна? Чи америк биз дээ? Нэр чинь ч цэвэр америк нэр.

Хабиб: Тони миний урьд өмнөх олон өрсөлдөгчөөс илүү. Гэхдээ тэр хөгширчээ.

Тони: Би чамайг устгана, намайг ингэж хэлэхийг би зөвшөөрөхгүй.

Хабиб: Флойд Мейведер надтай тулалдахад 600 сая доллар шаардаж байгаа гэсэн. Хэн ийм мөнгө түүнд өгөх билээ? Би өгөхгүй. Миний тавьсан нөхцөл өөрчлөгдөөгүй. 11 үе бокс, нэг үе холимог тулаанаар тулалдана.

Хабиб: Тони хүчтэй тамирчин. Тулаанчийн хувьд би түүнийг хүндэлдэг, харин хувь хүний хувьд тэр надад таалагддаггүй. Учир нь тэр тэнэг.

Тони: 4-р сарын 18-ны тулаан миний хувьд бие халаалт л гэсэн үг.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(182.160.1.241) 2020 оны 03 сарын 08

Hooson tolgoitoi erguu umnuudiig yug ni uugshuuleed bdag bnaa,huchirhiilliig huurugdun demjdeg ene met sportiig horigloh heregtei

0  |  0
Zochin(150.129.140.63) 2020 оны 03 сарын 08

Er hun baij busee gazar tavidag ni taalagdaagui biz

1  |  1
zochin(59.153.113.147) 2020 оны 03 сарын 07

habibiin tulaan sonirhol bagatai, zugeer l barildaad bdag um, er ni ihenhi oros shkoltoi nuhduud tegdeg, fedor emelienko l mundag bsan busad ni ontsgui

1  |  0
Зочин(202.55.188.86) 2020 оны 03 сарын 07

Мөнгөний төлөө хаа газрын эрчүүд жудгаа алдаж ердөө л эд хогшил булаацалдан хэрэлдэж буй эмс хүүхнүүд шиг болох юм даа.

3  |  0
Top