UFC 248: Д.Батгэрэлийн өрсөлдөгч Гуидо Каннеттитэй ТАНИЛЦ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 07

Маргааш өглөө АНУ-ын Невада мужийн Парадайс хотын "T-Mobile Arena"-д холимг тулааны UFC 248 тэмцээн явагдана. Тус тэмцээнд манай тулаанч Д.Батгэрэл дэлхийн хамгийн том холбоо болох UFC-д хоёр дахь тулаанаа хийх гэж байна.

Тэмцээний гол тулаан болох дунд жингийн аваргын бүс хамгаалах тулаанд дэлхийн аварга нигери гаралтай Шинэ Зеландын Исраэль Адесанья бүс горилогч, Кубын Йоэль Ромеротой (#3 чансаа) тулалдана. Исраэль 2019 оны аравдугаар сард Роберт Уиттакерийг ялж авсан бүсээ анх удаагаа хамгаалах гэж байгаа юм.

Бас нэг бүсийн төлөө тулаан байгаа нь эмэгтэйчүүдийн хөнгөн жинд Хятадын Вэйли Чжан Польшийн Йоанна Енжейчиктэй (#4 чансаа) бүс хамгаалах тулаанаа хийнэ. Чжаны хувьд мөн бүс хамгаалах анхны тулаан нь.

UFC 248

Исраэль Адесанья Шинэ Зеланд - Йоэль Ромеро Куба

Вэйли Чжан Хятад - Йоанна Енжейчик Польш

Бенеил Дариюш Иран, АНУ - Драккар Клозе АНУ

Нил Магни АНУ - Жинлян Ли Хятад

Алекс Оливейра Бразил - Макс Гриффин АНУ

Шон О`Мэлли АНУ - Хосе Киньонес Мексик

Марк Мадсен Дани - Остин Хаббард АНУ

Родолфо Виера Бразил - Сапарбек Сафаров ОХУ

Жеральд Миршарт АНУ - Дерон Винн АНУ

Эмили Уитмайр АНУ - Полиана Виана Бразил

Жамалл Эммерс АНУ - Гига Чикадзе Гүрж

Мовсар Евлоев ОХУ -  Дуглас Силва ди Андради Бразил

Данаагийн Батгэрэл Монгол - Гуидо Каннетти Аргентин

Гуидо Каннетти бол 40 настай тулаанч. Холимог тулаанд нийт 12 тулалдаж, найм ялсан. Үүнээс гурван тулааныг хүнд цохилтоор, гурвыг нь өчиж, боож цагаас өмнө дуусгаж байжээ. 2007 онд холимог тулаанд орсон. El Ninja хочтой, муай-тай суурьтай. Америкийн “Team Alpha Male” багт харьяалагддаг. 12 тулааныхаа наймыг эхний үед дуусгаж байсан.

Эхний хоёр тулаанаа эхний үед дутуу гаргаж ялсан Гуидо гурав дахь тулаандаа Бразилд болсон “Bitetti Combat 8” тэмцээнд нутгийн тамирчин Криштиану Марчеллод эхний үедээ ялагдсан.

Үүний дараа дөрөв дараалан эхний үед ялаад 2014 онд UFC холбоонд элссэн юм. АНУ-ын “The Ultimate Fighter: Latin America” телевизийн реалити шоунд оролцож байсан. UFC холбооны анхны тэмцээн болох “UFC 180” тэмцээнд хамт реалити нэвтрүүлэгт оролцож байсан Хенри Брионест хоёрдугаар үед ялагдсан.

Үүнээс хойш ялалт, ялагдал ээлжилж байгаа тулаанч.

2018 оны тавдугаар сарын 19-нд Чилийн Диего Ривасыг ялсан.

Хамгийн сүүлд 2018 оны 11 дүгээр сарын 17-нд болсон “UFC Fight Night 140” тэмцээнд Эквадорын Марлон Верад хоёрдугаар үед боолгож ялагдсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top