UFC 248: Д.Батгэрэл хүнд цохилтоор яллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 08

АНУ-ын Невада мужийн Парадайс хотын "T-Mobile Arena"-д холимг тулааны UFC 248 тэмцээн одоо явагдаж байна.

Тус тэмцээнд манай тулаанч Д.Батгэрэл дэлхийн хамгийн том холбоо болох UFC-д хоёр дахь тулаанаа хийлээ.

Манай тамирчин урьдчилсан тулааны хамгийн эхэнд гарлаа. Өрсөлдөгч нь Аргентины Гуидо Каннетти.

Гуидо Каннетти бол 40 настай тулаанч. Холимог тулаанд нийт 12 тулалдаж, найм ялсан. Үүнээс гурван тулааныг хүнд цохилтоор, гурвыг нь өчиж, боож цагаас өмнө дуусгаж байжээ. 2007 онд холимог тулаанд орсон. El Ninja хочтой, муай-тай суурьтай. Америкийн “Team Alpha Male” багт харьяалагддаг. Ялсан ч ялагдсан ч эхний үед л тулаан нь дуусдаг тамирчин юм. Энэ удаад ч мөн адил.

Д.Батгэрэл эхний үед л түүнийг унагаасан. Манай тамирчны зүүн гарын хүчтэй цохилт яг эрүүнд нь тусахад Гуидо унасан. Хамгаалах гэж оролдсон ч Д.Батгэрэл хэд хэд угсруулан цохисны дараа шүүгч Крис Тогнони тулааныг зогсоолоо. Эхний үеийн 3:01 минут болж байлаа.

Энэ бол Д.Батгэрэлийн UFC холбооны анхны ялалт юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
eej(64.119.21.170) 2020 оны 03 сарын 08

өөрийгөө сайн хамгаалж биеэ бодоорой улам их амжилт

0  |  0
бат(192.82.73.81) 2020 оны 03 сарын 08

БАТГЭРЭЛД БАЯР ХҮРГЭЖ, ЦААШДЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.

3  |  0
mortal kombat(202.179.27.41) 2020 оны 03 сарын 08

finish em

0  |  0
Top