COVID-19 вирусний халдварын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор спортын олон уралдаан тэмцээн цуцлагдаж, зарим нь үзэгчгүй явагдаж байгаа билээ.
Өнөөдөр Японы Осакад эхэлсэн сүмо бөхийн Хаврын тэмцээн үзэгчгүй болж байгаа бол энэ сарын 13-нд ОХУ-д эхлэх жүдо бөхийн Их Дуулга тэмцээн ч бас үзэгчгүй зохион байгуулагдахаар боллоо.
РИА Новости агентлаг “ОХУ-ын Хэрэглэгчдийн хяналтын газрын үүргийн дагуу энэ сарын 13-15-нд Екатеринбург хотод болох жүдо бөхийн Их Дуулга тэмцээнийг үзэгчгүй зохион байгуулахаар шийдвэрлэлээ” гэж мэдээлсэн байна.
Екатеринбургийн Их Дуулга тэмцээнд 90 орны 587 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ. Гэхдээ Хятад, Итали, БНСУ, Ираны бөхчүүд оролцохгүй. Мөн дээр дурдсан улс оронд сүүлийн 14 хоногт байсан тамирчныг тэмцээнд оролцуулахгүй.
Сэтгэгдэл ( 0 )