Олон улсын жүдо бөхийн холбооноос баярын өдрийг нь тохиолдуулан, бүх эмэгтэй жүдоч, шүүгч, багш дасгалжуулагч нартаа мэндчилгээ дэвшүүллээ.
Мэндчилгээнд “Жүдо бөх үүсэн хөгжсөн цагаасаа хойш урт удаан хөгжлийн дүнд орчин үеийн, олимпын спорт болж чадсан билээ. Эмэгтэй жүдочид эрчүүдтэй хамт нэгэн татами дээр өрсөлдөж, жин, олимпын эрхийн тоо, шагналын хэмжээ нь ч ижилхэн байна. Хүйсийн тэгш байдлыг хамгаалах талаар манай холбоо маш их ажил хийж байна. 2019 онд Токиод болсон чуулганаар холбооны Удирдах зөвлөлд эрэгтэй, эмэгтэй гишүүдийн тоо тэнцүү байх дүрмийг хэлэлцэж баталсан. Одоогийн байдлаар 12 үндэсний холбоог эмэгтэй хүн тэргүүлж, Гран При, Их Дуулга тэмцээний 35 шүүгчийн долоо нь эмэгтэй байна. Эмэгтэй тайлбарлагч нарын тоо ч нэмэгдлээ. Бид цаашдаа ч их ажил хийх болно. Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан, өнөр өтгөн гэр бүлийнхээ бүх эмэгтэй гишүүдэд аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе. Бид хамтдаа хүчтэй” гэж дурджээ.
Сэтгэгдэл ( 0 )