Сүмо: Жониданы халуурсан бөхийг барилдуулсангүй

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 09

Коронавирусний халдварын аюулаас урьдчилсан сэргийлэх зорилгоор Сүмо бөхийн холбооноос Хаврын тэмцээнээ үзэгчгүй зохион байгуулж байгаа билээ. Бөх, ояката зэрэг албаны хүмүүсээс халдварын тохиолдол илрэхэд тэмцээнийг цуцална, бөхчүүд хоёр өдөр дараалан 37.5-аас дээш халуурвал барилдуулахгүй гэсэн заалт гаргаад байгаа.

Харин өнөөдөр /2020.03.09/ сүмоч халуурсан анхны тохиолдол гарлаа. Жонидан зиндааны нэгэн залуу бөх энэ сарын 8-ны үдэш 40 градус халуурсан гэнэ. Тэр залуу бөх нэгэн цолтой бөхийн туслах бөгөөд өчигдөр Бөхийн өргөөнд туслахын ажлаа гүйцэтгэсэн байна. Харин орой нь дэвжээндээ харьсан хойноо халуурчээ. Хэдий халуун бууж, өвчний шинж тэмдэг байхгүй байгаа ч багш нь түүнийг 11-ний өдөр хүртэл барилдахыг хориглосон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top