Энэ жилийн “Токио 2020” олимпын наадмаас эхлэн улс бүр нээлт, хаалтын ёслолд төрийн далбаагаа мандуулах хоёр тугчтай байж болох болжээ.
Төрийн далбаагаа намируулан алхах нь нэр хүндийн хэрэг. Гэвч энэхүү хүндтэй үүргийг ихэнхдээ эрэгтэй тамирчид гүйцэтгэж байгаа.
Энэ шийдвэрийг ОУОХ-ноос хүйсийн тэгш байдлыг хангах үүднээс гаргасан бөгөөд шигшээ багууд хүсвэл эрэгтэй, эмэгтэй тугчтай байж болох юм.
Монголын багийн тугчид
1964 он, Япон, Токио Ч.Найдан (хөнгөн атлетик)
1968 он, Мексик, Мехико Х.Баянмөнх (чөлөөт бөх)
1972 он, ХБНГУ, Мюнхен Б.Жамсран (чөлөөт бөх)
1976 он, Канад, Монреаль З.Ойдов (чөлөөт бөх)
1980 он, ЗХУ, Москва З.Ойдов (чөлөөт бөх)
1988 он, БНСУ, Сөүл З.Дүвчин (чөлөөт бөх)
1992 он, Испани, Барселон Б.Бат-Эрдэнэ (жүдо бөх)
1996 он, АНУ, Атланта Д.Сумьяабазар (чөлөөт бөх)
2000 он, Австрали, Сидней Б.Бат-Эрдэнэ (жүдо бөх)
2004 он, Грек, Афин Д.Нямхүү (жүдо бөх)
2008 он, БНХАУ, Бээжин М.Баяржавхлан (жүдо бөх)
2012 он, Англи, Лондон Б.Сэр-Од (хөнгөн атлетик)
2016 он, Бразил, Рио-де-Жанейро Б.Тэмүүлэн (жүдо бөх)
Сэтгэгдэл ( 0 )