Сээр хугалаад байртай болжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 11

Энэ сарын 8-9-нд Буриадын Түнхэнэй аймгийн Аршан тосгоны Спортын цогцолборт “Алтан Мундарга” олон улсын соёлын наадам боллоо.

Дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа тус наадмын гол уралдаан нь сээр хугалах буюу “hэер шаалган” байв. Сээр хугалах тэмцээнд ОХУ-ын Буриад, Өвөр Байгалийн хязгаар, Эрхүү, Тува болон Монгол, Хятад, Киргизийн 546 тамирчин  өрсөлдөж, Түнхэнэй аймгийн Жалсып Манзаров нийт 22 сээр хугалсан амжилтаар түрүүллээ. Финалд тэрбээр Агийн аймгийн Алексей Очировыг тэмээний сээр хугалан, ялсан юм.

Буриадын  “Сээр хухалха” холбооноос Манзаровт тэргүүн байрны шагнал болох Улаан-Үд хотод байр олгосон байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.9.47.30) 2020 оны 03 сарын 11

буриад ахан дүүс минь

1  |  0
Зочин(202.9.47.30) 2020 оны 03 сарын 11

МУНДАГ ЮМ БЭ БАЯР ХҮРГЭЕ

1  |  0
Top