Энэ сарын 13-нд ОХУ-д эхлэх байсан Екатеринбургийн Их Дуулга тэмцээнийг үзэгчгүй явуулахаар Олон улсын жүдо бөхийн холбооноос шийдсэн байсан боловч сүүлийн үед коронавирусний халдвар Европт ихсэж байгаа тул цуцлахаар шийдвэрлэлээ.
Мөн олимпын эрх, оноо өгөх бүх тэмцээнийг дөрөвдүгээр сарын 30 хүртэл зогсоож, олимпын эрхийг зургаадугаар сарын 30-нд шийдэх болжээ.
Энэ нь тивийн аваргын бүх тэмцээнүүд, Тбилиси, Антальяагийн Гран При тэмцээн явагдахгүй боллоо гэсэн үг юм.
Сэтгэгдэл ( 0 )