Чөлөөт бөх: Панамерикийн АШТ-д 66-хан бөх оролцлоо

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 11

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Канадын Оттава хотод Панамерикийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн болж өнгөрлөө. Тэмцээнд дөнгөж 66 бөх оролцсон байна. Ялангуяа олимпын бус жингүүдэд 12 бөх зодоглож, 61, 92 кг-ийн жинд ердөө хоёр бөх барилджээ. Мэдээж хоёрхон бөхтэй тул шууд алтан медалийн төлөө барилдан, 92 кг-д Ямайкийн Ангус Артур түрүүлж, улсынхаа анхны Панамерикийн аварга болжээ.

Үлдсэн жингүүдийн долоод нь АНУ, хоёрт нь Кубын бөх түрүүллээ. Жордан Барроуз (74 кг) гурав барилдахдаа ДАШТ-ий медальт Кубын Жеандри Гарсон (3:0), Пуэрторикагийн Франклин Гомес (8:1) нарыг ялж түрүүлсэн.

Кайл Снайдер (97 кг) дөрөв барилдахдаа гурван удаа цэвэр ялсан. Финалд Кубын Рейнерис Салас Пересийг цэвэр ялж түрүүллээ.

Барроуз, Снайдер хоёр чансааны оноогоо нэмэгдүүлсэн ч ирэх дөрөвдүгээр сард болох АНУ-ын шигшээ багийн сонгон шалгаруулалтад ялж байж, Токиог зорих эрхтэй болох юм.

57 кг

1. Рейнери Андреу Ортега (Куба)

2. Педро Межиас Родригес (Венесуэл)

3. Дариан Круз (АНУ)

3. Хуан Рамирес Белтре (Доминик)

61 кг

1. Тайлер Графф (АНУ)

2. Скотт Жозеф Шиллер (Канад)

65 кг

1. Янни Диакомихалис (АНУ)

2. Хавьер Санчес Салтос (Эквадор)

3. Сиксто Педрагас (Перу)

3. Августин Дестрибатс (Аргентин)

70 кг

1. Энтони Ашно (АНУ)

2. Брэндон Диас Рамирес (Мексик)

3. Круз Мэннинг (Канад)

74 кг

1. Жордан Барроуз (АНУ)

2. Франклин Гомес (Пуэрто-Рико)

3. Энтони Монтеро (Венесуэл)

3. Жеандри Гарзон (Куба)

79 кг

1. Жейсон Нольф (АНУ)

2. Гусейн Русланзаде (Канад)

3. Виктор Эрнандес Луна (Мексик)

86 кг

1. Юриески Tорребланка (Куба)

2. Поль Амбросио (Перу)

3. Алекс Дирингер (АНУ)

3. Клэйтон Пай (Канад)

92 кг

1. Ангус Артур (Ямайка)

2. Максвелл Гарита (Коста-Рика)

97 кг

1. Kайл Снайдер (АНУ)

2. Рейнерис Салас Перес (Куба)

3. Луис Перес Соса (Доминик)

125 кг

1. Энтони Нельсон (АНУ)

2. Aмар Дхеси (Канад)

3. Оскар Пино (Куба)

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Р(202.21.108.250) 2020 оны 03 сарын 11

Баахан оркуудын улс орнууд л байна.

0  |  1
Top