Коронавирусний халдварын аюулаас урьдчилсан сэргийлэх зорилгоор Сүмо бөхийн холбооноос Хаврын тэмцээнээ үзэгчгүй зохион байгуулж байгаа билээ. Бөх, ояката зэрэг албаны хүмүүсээс халдварын тохиолдол илрэхэд тэмцээнийг цуцална, бөхчүүд хоёр өдөр дараалан 37.5-аас дээш халуурвал барилдуулахгүй гэсэн заалт гаргаад байгаа.
Энэ сарын 8-нд Тацүнами дэвжээний жонидан зиндааны залуу бөх 40 градус халуурсан. Түүнийг бусад бөхөөс тусгаарлан, биеийн байдлыг нь хянаж байлаа.
Залуу бөхийн халуун хоёр өдөр дараалан бууж, 36.7 градус болсон тул Сүмо бөхийн холбооноос Хаврын тэмцээнд барилдахыг зөвшөөрсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )