Багийн эзэн халдвар авсан тул Арсенал, МС багийн тоглолтыг хойшлууллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 11

Английн “Ноттингем Форест”, Грекийн “Олимпиакос” багийн эзэн Евангелос Маринакис коронавирусний халдвар авснаа инстграм хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Тэрбээр өнгөрсөн Баасан гарагт Чемпионшипийн “Ноттингем Форест” – “Миллуолл” тоглолтыг үзэж сонирхон, багийнхантайгаа уулзсан байна. Мөн хоёр долоо хоногийн өмнө Европын лигийн тоглолтын үеэр “Арсенал”-ын цэнгэлдэх хүрээлэнд захирлуудын индэрт сууж, тамирчдын хувцас солих өрөөнд хэд хэдэн тоглогчтой уулзсан нь тодорхой болсон юм.
 

Энэ мэдээ гарсны дараа өнөөдөр болох байсан Премьер лигийн 28 дахь тойргийн “Манчестер Сити” – “Арсенал” багуудын тоглолыг хойшлууллаа. Лигээс эрдэл гаргахыг хүсээгүй тул ийм шийдвэр гаргажээ.

Top