Европын хөлбөмбөгийн холбооноос ирэх зун 12 оронд явагдах хөлбөмбөгийн тивийн аваргын тэмцээнийг цуцлах, хойшлуулах бодолгүй байгаагаа зарлалаа. Энэ шийдвэрийг ДЭМБ-ын шинжээч, судлаачдын зөвлөгөөг үндэслэн гаргажээ.
“The Associated Press”-д бичсэнээр УЕФА COVID-19 вирусний халдвараас сэргийлэх, тусламж үзүүлэх материаллаг баазаа сайн бэлтгэсэн байхад тоглолтуудыг аюулгүй зохион байгуулж чадна гэж үзсэн байна. Тиймээс зохион байгуулагч 12 орны Засгийн газарт хандан, тэмцээний бэлтгэл ажлаа хангахыг хүсжээ.
Евро-2020 тэмцээн ОХУ, Азербайжан, Англи, Унгар, Герман, Дани, Ирланд, Испани, Итали, Нидерланд, Румын, Шотланд гэсэн 12 орны 12 цэнгэлдэх хүрээлэнд зургаадугаар сарын 12-ноос долоодугаар сарын 12 хүртэл явагдана.
Сэтгэгдэл ( 0 )