Мори Ёширо: Токиогийн олимпыг хойшлуулах ямар ч яриа байхгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 11

“Токио 2020” олимпын наадмын зохион байгуулах хорооны гишүүн Харүюки Такахаши “Wall Street Journal”-д ярилцлага өгөхдөө “Токиогийн олимпыг цуцлах боломжгүй. Хэрэв цуцалбал ОУОХ-нд олон асуудал үүснэ. Наадмыг шууд дамжуулах гэж АНУ-ын телевизийн компаниуд маш их мөнгө төлсөн байгаа. Харин хоёр жил хойшлуулаад Бээжингийн өвлийн олимпын дараа хийж болох юм” гэж хэлсэн нь олимп зохион байгуулах Япон оронд шуугиан тарилаа.

Тус олимпын наадмын зохион байгуулах хорооны дарга, Японы Ерөнхий сайд асан Мори Ёширо энэ талаар “Бид аюул осолгүй олимпын наадам зохион байгуулахаар ажиллаж байна. Болох ёстой хугацаанд нь хийх болно. Харүюки Такахашигийн хэлсэн үгийг сонсоод их гайхлаа. Түүнд сануулга өгсөн. Тэр ч уучлалт гуйсан” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Мөн Японы Олимп, парлимпийн асуудал хариуцсан сайд Сэйко Хашимото “Олимпын наадмыг цуцлах, хойшлуулах талаар ямар ч яриа байж болохгүй. Тамирчид дөрвөн жилд нэг удаа болдог олимпын наадамдаа ид бэлтгэж байна. Тэднийг ч гэсэн бодох ёстой” гэж хатуу мэдэгдэл хийлээ.

“Токио 2020” олимп долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9 хүртэл явагдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top