Мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээн Осака хотод үргэлжлэн явагдаж байна. Өчигдөр /2020.03.11/ ёкозүна Какүрюүтэй барилдсан озэки асан Такаясү унахдаа хүнд гэмтэл авлаа. Үзэгчгүй болж байгаа тэмцээн тул гэмтээд түүний дуу алдан хашгарсан нь телевиз үзэгчдэд тод сонсогдож байлаа.
Тайлбарлагч Китанофүжи нуруу нь гэмтэв үү гэж байсан бөгөөд Такаясү түргэн тусламжийн машинаар шууд эмнэлэгт очсон. Ингээд зүүн гуяны булчин тасарсан гэдэг оноштойгоор 4 долоо хоногийн эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон байна. Гэхдээ яс ч гэмтсэн байж болзошгүй аж.
Өнөөдөр түүнтэй барилдах байсан сэкивакэ Асанояма нэг сул даваа авч байна.
Сэтгэгдэл ( 2 )
duuchin huuhentei suusnaassaa hoish buur nemergui bolloo
zygeer l unaad ugchixgyi .tegsen bol ingexgyi bsan