Төв аймаг дахь цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчид тус аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант нэгдүгээр багийн нутаг дэвсгэр “Захарын даваа” гэх газраас 2020 оны нэгдүгээр сарын сүүлээр иргэн А, З, Т, нар нь Монгол Улсын Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу нэн ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгай гурвыг агнаж, түүхий эд болох 12 ширхэг сарвууг /тавхай/ хадгалж, худалдан борлуулахаар бэлтгэж байсныг илрүүлжээ.
Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл.Хууль бусаар ан агнах
1.Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Сэтгэгдэл ( 2 )
Хөгийн гуйлгачин бээ
MALNUUDYN UURSDIINKH NI SARWUUG TASLA , YACHIKHSAN YUM SONSDOGGUY , TOLGOI NI AJILLADAGGUY ORKUUD YUM BE DEE