Бокс: Казахстан, Энэтхэг олимпын 9 эрх авлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 13

Энэ сарын 3-11-нд Иордан улсын Амман хотод "Токио-2020" зуны олимпын наадмын эрх олгох Ази номхон далайн орнуудын боксын тэмцээн болж өнгөрлөө.

Казахстан, Энэтхэгийн боксчид тус бүр есөн олимпын эрх авч, тэмцээнийг тэргүүлсэн байна. Эрхээ авч чадаагүй тамирчдын хувьд тавдугаар сарын 13—24-нд Парист болох дэлхийн тэмцээн эрхээ авах сүүлийн  боломж нь юм.

“Амман-2020”-аас олимпын эрх авсан орнууд

  • Казахстан - 9 
  • Энэтхэг - 9
  • Узбекистан - 7
  • Хятад - 6
  • Иордан - 5
  • Австрали - 5
  • Тайвань - 4
  • Таиланд - 4
  • Япон - 3
  • БНСУ - 2
  • Филиппин, Иран, Тажикстан - 2
  • Шинэ Зеланд, Монгол, Вьетнам - 1
     


Манай улсаас 63 кг-д өрсөлдсөн Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороо, "Капитрон" банкны тамирчин ОУХМ Б.Чинзориг хүрэл медаль хүртэж, “Токио-2020” олимпын наадамд оролцох эрх авлаа.

Б.Чинзориг олимпод хоёр дахь удаагаа өрсөлдөх юм. Риогийн олимпод Б.Чинзориг 64 кг-ийн жингийн эхний тойрогт Катарын Туласи Тарумалингамыг ялсан ч дараа нь ОХУ-ын Виталий Дунайцевт шүүгчдийн саналаар ялагдсан. Виталий Дунайцевт тэр олимпод хүрэл медаль хүртсэн билээ.
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бор.(202.126.89.70) 2020 оны 03 сарын 22

Манайхан сайн юм бна лээ.Каз,Энэтхэг,Узбекуудтай тулж нүдсэн ч гарыг нь өгөхгүй бна лээ.Цэндбаатар бол жингээ хасч чадахгүй сульдан буусан бүлтэй нөгөө Со д шаалгуулсаан.

0  |  0
Зочин(192.82.68.69) 2020 оны 03 сарын 15

Боксыг Монголын топ 4 спртоос хасах болчихсон юм бна даа . Азидаа явахгүй байж юун дэлхий, юун олимп

1  |  0
ах(174.114.72.18) 2020 оны 03 сарын 13

цэндээ яваагүй юмүү

0  |  0
зочин(103.26.195.253) 2020 оны 03 сарын 13

Цэндбаатар аа жийгээд бас л эвийг нь олдог нөхөр байна. Цэндбаатар илүү юм байна лээ.

0  |  0
Top