АНУ-д коронавирусний халдвар эрчтэй тархаж байгаа тул Нью-Йорк мужийн захирагч Эндрю Куомо энэ сарын 13-наас эхлэн 500-гаас олон хүнтэй арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо.
Энэ нь дөрөвдүгээр сарын 18-нд тус мужийн Бруклинд болох “UFC 249” тэмцээнийг өөр газар шилжүүлэх, магадгүй хойшлуулахад хүргэж болох юм.
Одоогийн байдлаар албан ёсоор тэмцээн хойшлогдоогүй ч UFC холбооноос Лас-Вегаст шилжүүлэх талаар ярилцаж байгаа гэнэ.
“UFC 249” тэмцээний гол тулаан нь ОХУ-ын Хабиб Нурмагомедов, АНУ-ын Тони Фергюсон гэсэн дэлхийн анхаарлыг татсан тулаан байгаа. Холбоо байдлыг авч хэлэлцээд тэмцээнийг өөр хотод шилжүүлэх, эсвэл үзэгчгүй явуулах шийдвэр гаргах гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )