Жонокүчи зиндааны халуурсан бөхийг тэмцээнээс гаргалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 14

Коронавирусний халдварын аюулаас урьдчилсан сэргийлэх зорилгоор Сүмо бөхийн холбооноос Хаврын тэмцээнээ үзэгчгүй зохион байгуулж байгаа билээ.

Бөх, ояката зэрэг албаны хүмүүсээс халдварын тохиолдол илрэхэд тэмцээнийг цуцална, бөхчүүд хоёр өдөр дараалан 37.5-аас дээш халуурвал барилдуулахгүй гэсэн заалт гаргаад байгаа.
 


Жонокүчи зиндааны залуу бөх өндөр халуурсан тул Сүмо бөхийн холбооноос өнөөдөр түүнийг тэмцээнээс гаргалаа.

Кагамияма ояката “Залуу бөх өчигдөр өглөөний шинжилгээгээр халуунгүй байсан. Харин орой нь халуурч, өнөөдөр өглөө эмнэлэгт үзүүлсэн ч халуун нь буугаагүй тул тэмцээнээс гаргалаа. Осака хотын эмнэлэгт дахин үзүүлнэ. Халуун нь буухгүй бол коронавирусний шинжилгээ өгнө” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
 


МОНГОЛ БӨХЧҮҮД

Жюүрёо

З-2 Чиёошёома Г.Мөнхсайхан 2-5

З-3 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 6-1

Б-3 Дайшёохо Ч.Шижирбаяр 4-3

Б-5 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 4-3

З-7 Миторюү Б.Төрболд 2-5

Б-8 Ичиножёо А.Ичинноров 4-3

Б-9 Хоошёорюү С.Бямбасүрэн 4-3

Макүшита

Б-1 Сакигакэ Я.Баттүшиг 2-2

Б-16 Сэйро А.Өнөболд гэмтэл

Б-22 Кёкүсоотэн Э.Энхманлай 4-0

Б-31 Кагамио Б.Нанжид 4-0

З-38 Гоочёозан Д.Ууганбаатар гэмтэл

Б-54 Саданохикари Д.Наранцогт 1-2

Санданмэ

Б-18 Ёошёояма Б.Анхбаяр 1-3

З-26 Хокүтэнкай Г.Сүхбат 2-2

З-40 Дайтэнма Н.Чинзориг 2-1

Жонидан

З-49 Дэванорюү Т.Тэмүүлэн 3-0

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top