Мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээн өнөөдөр /2020.03.22/ Осака хотод өндөрлөлөө.
Хаврын тэмцээний гол онцлог нь түүхэнд анх удаа үзэгчгүй явагдсанаас гадна сэкивакэ Асанояма озэки цол хүртэх эсэх байсан билээ.
Сүмо бөхийн холбооны дүрэмд “Комүсүби, сэкивакэ цолтой бөх сүүлийн гурван башёд нийт 33 давахад озэки цол олгоно” гэж заасан байдаг. Асанояма өнгөрсөн оны Кюүшюү башёд комүсүби цолтой 11 давж, нэгдүгээр сарын тэмцээнд сэкивакэ цолтой 10 давсан. Энэ тэмцээнд 12 давбал озэки болно гэж яригдаж байсан ч 11 давснаар нэг даваа дутсан юм. Гэвч Сүмогийн холбооноос Асаноямаг сүүлийн дөрвөн башёд 10-аас дээш давсан, тогтвортой сайн барилдаж байгаа гэж үзэн, озэки цол олгохоор шийдсэн байна. Мөн энэ тэмцээний барилдааны агуулга сайн, арслан цолтныг унагаасан нь үнэлэгджээ.
Энэ сарын 25-нд болох холбооны хурлаар албан ёсоор зарлах гэнэ.
Сэтгэгдэл ( 8 )
тест байб
Энэ нөхөр яваандах Ёкозүно болноо
Япончууд аргаа барж бна даа чааваас. БУРХАН МИНЬ ЭНЭ ЖИЖИГ АРЛЫН ХҮМҮҮСТ БӨХ ХАЙРЛААЧ
Busdiin asuudal manid hamaagui. Uuriinhuu l holboodiig novshiruulahgui bvl barav hunii ymand iluu zan gargah n savaagui nohoi sarand hutsahtai adil busuu?
Энэ залуу үнэхээр сайн барилдсан. Хакуха, Ананд 2-ыг хоёуланг нь үндсэндээ хаясан шүү дээ. Япон шүүгчид..... \nХэрэв Монголд япон бөх монгол бөхтэй барилдаад ингэж унасан бол эсрэгээр нь шийдэх байсан байх ааэ
ene haanahin boh yum
ooriinhoo holboog anhaar malaa
сумогийн холбоо ингэж новшрохгүйээ. энэ чинь 32 л давсан. озэки цол олгох журам бол 33 байдаг. ядаж байхад 2 даваа нь барилдалгүй авсан байна. тэгхээр 30 даваад л озэки болж бндаа.