Английн хөлбөмбөгийн Премьер лигийн тоглолт дөрөвдүгээр сарын 30 хүртэл хойшлоод байгаа. Учир нь Их Британи коронавирусний халдварын тохиолдлын тоогоор Европт дээгүүр бичигдэж байна. Засгийн газраас 70-аас дээш насны хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан. Энэ хориг 12 долоо хоногийн турш хэрэгжих юм.
Энэ хугацаанд “Age UK” сайн дурын байгууллагын гишүүд ахмадуудын гэрт хоол хүнс хүргэн өгч, тусалж байна. Тэдний нэг нь “Тоттенхэм Хотспур” багийн дасгалжуулагч Жозе Моуриньо байлаа.
Жозе “Тоттенхэм” багийн бэлтгэлийн баазын ойролцоо, Лондон хотын хойд хэсгийн Энфилд дүүргийн ахмадуудад хүнс хүргэн өгсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )