ОУОХ-ны гишүүн Канадын Дик Паунд Японы “Nippon News Network” агентлагт утсаар ярилцлага өгөхдөө “ОУОХ Токиогийн олимпыг хойшлуулахаар шийдсэн гэж бодож байна” гэж хэлсэн нь спортын ертөнцөд шуугиан тариад байгаа. Хэрэв үнэхээр ингэж шийдвэрлэсэн бол эртхэн зарлах нь тамирчдад ч тун хэрэгтэй юм.
ОУОХ-ноос өнөөдөр энэ талаар мэдэгдэл гаргалаа.
Мэдэгдэлд “ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг ОУОХ-ны гишүүн бүр өөрийнхөөрөө тайлбарлах эрхтэй” гэж дурдсан байна.
Өөрөөр хэлбэл хойшлуулах, эсвэл хуваарь ёсоор явуулах талаар огт тайлбар өгсөнгүй. Харин ОУОХ-ны нэгэн гишүүн “Олимпыг хойшлуулах шийдвэр одоогийн байдлаар гараагүй байгаа” гэж “KYODO” агентлагт мэдээлжээ.
Ямар ч гэсэн өнөөдөр орой 20.00 цагт болох Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, ОУОХ-ны тэргүүн Томас Бах нарын цахим уулзалтаас их зүйл хамаарах нь.
“Токио 2020” олимп ирэх долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-нд явагдах хуваарьтай байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )