Ненад Лалович: ОУОХ-ноос заавар авсны дараа тэмцээний хуваариа гаргана

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 25

ОУОХ-ноос Токиогийн олимпын наадмыг хойшлуулсны дараа спортын холбоод ойлгомжгүй байдалд ороод байна. Учир нь олимпын наадам эхлэх тодорхой хугацаа заагдаагүй, коронавирусний халдвар зогсох эсэх мэдэгдэхгүй байгаа билээ.
 


Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны тэргүүн Ненад Лалович “Олимпын явагдах хугацаа одоогийн байдлаар тодорхой бус байна. Бид ОУОХ-ноос олимпын эрхийн тэмцээний талаар заавар хүлээж байна. Заавар ирсний дараа шинэ хуваарь гаргах болно. Хэзээ тэмцээн болох нь мэдэгдэхгүй байгаа нь бөхчүүдийн бэлтгэлд нөлөөлж байгааг ойлгож байгаа ч эрүүл мэнд, аюулгүй байдал хамгийн чухал нь. Удахгүй бид ДБНХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн цахим хурал хийнэ. Олимпын эрхийн тэмцээний хуваарь гармагц мэдэгдэх болно” гэж мэдэгдлээ.

Коронавирусний халдварын улмаас Европ, Ази, Африк, Номхон далайн бүс нутгийн болон дэлхийн олимпын эрхийн тэмцээн хойшлогдоод байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top