UFC холбооны хоёр жингийн аварга асан Конор МакГрегор шинэ төрлийн коронавирустэй тэмцэх тэмцэлд зориулан, нэг сая евро хандивлаж байгаагаа мэдэгдлээ. Энэ мөнгийг Ирландын Лейнстер мужийн эмнэлгүүдэд хувийн хамгаалах хэрэгсэл худалдан авахад зориулах юм.
Конор Twitter хуудсандаа Ирландын Санхүүгийн сайд Паскаль Донохьютэй харилцсан захиагаа танилцуулж, мөн Сайдаас нисэх буудалд хорио цээрийг чангалж, барилгын ажлуудыг зогсоохыг хүссэнээ дурджээ.
Сэтгэгдэл ( 0 )