Кисловодск хотын олимпын баазад цугларалтад ороод буцаж явсан дагестан бөхчүүд машины осолд оржээ.
Магомедрасул Идрисов, Рамиз Гамзатов, Халил Аминов, Ахмед Усманов нарын сууж явсан Volkswagen машин ачааны тэрэгтэй мөргөлдсөн байна.
Ослоор чөлөөт бөхийн 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт Магомедрасул Идрисов гараа хугалж, Халил хөнгөн гэмтэн, жолоо барьж байсан Ахмед, түүний ард сууж байсан Рамиз хоёр гэмтээгүй ажээ.
Ачааны машины жолооч хөнгөн гэмтэл авсан бөгөөд Цагдаагийн газраас хэргийг шалгаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Аймаар юм болсон байна.Болгоомжтой явахгүй бол аюул ойр.