Коронавирусний халдварын эсрэг эм, вакцин гаргахаар дэлхийн улс орнууд ажилласаар байна. АНУ-д халдвар аваад эдгэрсэн хүмүүсээс цус авч, өвчний эсрэг вакцин гаргах туршилт хийж байгаа юм.
Хойд Америкийн сагсан бөмбөгийн NBA лигээс “NBA Together” хөтөлбөрийн хүрээнд халдвар аваад эдгэсэн тамирчин, ажилтан нарт цусаа өгөхийг уриалсан байна.
Одоогийн байдлаар Руди Гобер, Донован Митчелл (Юта), Кристиан Вуд (Детройт) гэсэн гурван тоглогч бүрэн эдгээд байгаа билээ.