Токиогийн олимп хэзээ болох вэ?

Админ | Zindaa.mn
2020 оны 03 сарын 30

А.Тамир

Токио-2020 олимпын наадмыг ирэх жил зохион байгуулахаар болсныг бүгд мэдэж байгаа байх. Тэгвэл яг хэдэн сард зохион байгуулах талаар ОУОХ эцсийн шийдвэрээ гаргаж чадаагүй л байна. Үндсэндээ 2 хувилбар яригдаж байгаа юм байна.

Эхний хувилбар нь ирэх оны 4-5 сард, хоёр дахь хувилбар нь 7-8 сард зохион байгуулах боломжтой гэж харж байгаа юм.
 

4-5 сард зохион байгуулах хувилбар нь:

Японы зуны ид халуунаас арай өмнө зохион байгуулагдвал цаг агаарын хувьд хамгийн тохиромжтой үе. Энэ тохиолдолд марафон гүйлт болон спортын алхааны тэмцээнүүдийг Токио хотод шилжүүлэн зохион байгуулж болох юм. Одоогийн хувилбараар бол Саппоро хотод хийхээр байгаа. Гэхдээ энэ саруудад зохион байгуулбал телевизийн NBC компанитай асуудалд орох магадлал өндөр. Учир нь тус компани нэлээн хэдэн тэрбум доллар төлж телевизээр дамжуулах эрхийг худалдаж авсан бөгөөд яг энэ саруудад NBA болон NCAA плей-оффын тоглолтуудыг дамжуулах учир тус телевиз 4-5 сард зохион байгуулахыг дэмжихгүй байх магадлал маш өндөр. Мөн хаврын улиралд олон улс орнуудад дотоодын тэмцээнүүд дуусаагүй байдаг тул асуудал үүснэ, олимпын өмнөх сорил тэмцээнүүдийг зохион байгуулахад хүндрэлтэй байж магадгүй гэж олон спортын холбоод үзэж байгаа юм байна.

7-8 сард зохион байгуулах хувилбар нь:

Боломжит хувилбар гэж тооцогдож байгаа боловч бас зарим нэг асуудал байна. Хөнгөн атлетикийн болон усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хуваарийг өөрчлөхөөр тохиролцох нь хүнд асуудал болж магадгүй болоод байгаа. Мэдээж тохиролцоонд хүрэх байх л даа. Уг нь наймдугаар сарын 2-р хагаст зохион байгуулбал илүү дээр байж магадгүй юм. Гэхдээ нэг онцгүй юм нь хэт халуун байх нь бас асуудал болно. Мэдээж өмнөх хувилбар шиг олон тэмцээн уралдаантай давхцахгүй нь давуу тал болох боловч олон улсын 33 спортын холбоодтой дахиж тохиролцоно гэдэг амаргүй асуудал байх болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.71.10) 2020 оны 03 сарын 30

4ба 5 сард зүгээр хэт халуун биш их халуунд тамирчид хавагнаад жин нэмэж аюул болдог

0  |  0
Top