Буянт-Ухаа дахь гаалийн газарт гуравдугаар сарын 03-ны өдөр гарах чиглэлд зорчиж байсан Канад улсын иргэн “алт” байж болзошгүй 31.3 гр шар өнгийн металлыг улсын хилээр гаргах гэж байгаад баригдсан тухай Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
Гарсан хэрэг зөрчлийг тэр дор нь илрүүлж улмаар Тээврийн прокурорын газрын тогтоолоор цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
Өнгөрсөн гуравдугаар сард Гаалийн ерөнхий газар 77 зөрчил илрүүлсэн тухай мэдээллээ. Дээрх зөрчлүүдэд нийт 63.07 сая төгрөгийн торгууль ногдуулж, 93.4 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )