Карантины үеэр эхнэрээ яаж зодохыг заагаад эрхээ хасуулжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 01

Мэргэжлийн боксын WBO холбооны дунд жингийн аварга Билли Жо Сондерс инстаграм хуудсаараа дамжуулан эхнэрээ хэрхэн зодох техник заажээ. Сондерс “Карантинд хамт байж, залхаасан эхнэрээ хэрхэн зөв зодохыг зааж өгье” гэж хэлсэн” бөгөөд хүмүүс маш их шүүмжилсэн юм.

Тэрбээр удалгүй бичлэгээ устгасан ч WBO холбооноос түүний тэмцээнд орох эрхийг тодорхойгүй хугацаагаар хассан байна.

Сондерс “Би гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хүн. Хэрэв хэн нэг нь эмэгтэй хүнийг зодож байхыг харвал би тэр хүнийг өөрөө зодно. Эмэгтэйчүүдээс уучлал хүсэж байна” гээд Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг санд 25 мянган фунт стерлинг хандивлахаа мэдэгджээ.

Билли Жо Сондерс өнгөрсөн сард нисэх буудал дээр дасгалжуулагчийн хамт байхдаа “Бид коронавирусний халдвартай” гэж тоглоод нислэгээсээ хөөгдөж байлаа.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.194) 2020 оны 04 сарын 02

Энэ ёстой сааталтай гаруудаа

0  |  0
ХЛОХОЛХОЛХОЛХОЛХ(202.9.47.7) 2020 оны 04 сарын 02

ТОГЛООМ ТООТОИ НЬ ДЭЭР........МААНАГАА

0  |  0
хүн(203.91.119.42) 2020 оны 04 сарын 01

тэнэг гар

0  |  0
хүн(203.91.119.42) 2020 оны 04 сарын 01

тэнэг гар

0  |  0
өаа(202.131.243.190) 2020 оны 04 сарын 01

цагаахан цуурдаг нөхөр бндаа, хаха, \n

0  |  0
Зочин(202.21.115.2) 2020 оны 04 сарын 01

хөөрхий жаахан маанаг юм байна л да

0  |  0
ооо(43.228.129.86) 2020 оны 04 сарын 01

хөөрхий зүгээр наргианч хүн юм биш үү\n

0  |  0
Top