ОХУ-ын холимог тулаанч Яна Куницкая хэсэг зуур тулаанд орохгүй гэдгээ зарлалаа. Яна инстаграм хуудсаараа дамжуулан, удахгүй ээж болно гэдгээ мэдэгджээ. Түүний найз залуу нь Бразилын холимог тулаанч Тиаго Сантос юм.
Яна “Дараагийн тулаан чинь хэзээ вэ гэж олон хүн асууж байна. Харин бид завсарлага авах хэрэгтэй боллоо. Охин уу? Хүү юу” гэж бичсэн байлаа.
Хэдийгээр Яна Куницкая хэсэг зуур завсарлана гэж байгаа ч энэ жил 30 настай түүнийг бараг зодог тайлж байна гэж шинжээчид үзэж байна. Яна мэргэжлийн дэвжээнд 17 тулалдаж, 12 ялсан юм. Хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сарын 7-нд Америкийн Аспен Лэддэд ялагдаж байв.
Сэтгэгдэл ( 0 )