Майкл Жордан NCAA-гийн шилдэг болсонд хүмүүс дургүй байна

2020 оны 04 сарын 02

ESPN-ээс “Оюутны сагсан бөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг тоглогч” шалгаруулж байгаа билээ. Санал асуулгын шөвөгт Майкл Жордан (Хойд Каролин их сургууль),  Лэрри Берд (Индиана Стэйт их сургууль) нар шалгаран үлдсэнд сагсан бөмбөг сонирхогчид сэтгэл дундуур байгаа ажээ.

Тэдний зарим сэтгэгдлээс танилцуулбал:

“NCAA-гийн түүхэнд Жорданаас илүү мөр үлдээсэн тамирчин байгаа”

“Жорданы оронд Мэжик байх байлаа”

“Хүмүүс оюутны сагсан бөмбөг биш мэргэжлийн сагсан бөмбөг гэж бодож санал өгч байна”

“Жордан их сургуулийнхаа багт ч шилдэг нь байгаагүй”

“Жордан, Берд хоёроос Карим, Билл Уолтон, Пит Маравич, Кристиан Лэйтнер нар хамаагүй илүү байсан”

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top