Олимпын хошой, дэлхийн 11 удаагийн аварга Тедди Ринер 31 насныхаа төрсөн өдрөөр “L'Equipe” сэтгүүлийн нүүрэнд заларчээ.
Тедди Ринерийн шилдэг 25 ИППОН
Теддигийн дуртай дуунууд
Тедди Ринер шийдвэрлэх барилдааны өмнө чихэвч зүүн, анхаарлаа төвлөрүүлдэг зуршилтай. Харин тэр ямар дуу хөгжим сонсдог бол? Тэр сэтгүүлчдэд тэмцээний өмнө сонсдог хэдэн дуугаа танилцуулсан юм.
Michel Telò–Ai Se Eu Te Pego
Drake–Shot For Me
RDX–Kotch
Celine Dion–I'm Alive
IJF-ИЙН 5 АСУУЛТ
-Та авч болох бүх цом, шагналыг хүртсэн. Үргэлжлүүлэн барилдаад байх хүслийг тань юу өдөөдөг хэрэг вэ?
-Жүдод дурласан дурлал, хайр. Би залуу байна, татами дээр гараад таашаал авч байгаа хэвээр байна. Тэгэхээр шинэ юм сурч, хөгжиж, шагнал авч байгаа цагтаа барилдсаар байх болно.
-Та олон нийтийн сүлжээнд тун идэвхтэй тамирчны нэг. Дээд зэрэглэлийн тамирчны амьдралд олон нийтийн сүлжээ ямар үүрэгтэй вэ?
-Шүтэн бишрэгчид, фэнүүдтэйгээ ойртож дотносон, зургаа үзүүлж, баяр баясгалангаа хуваалцахад чухал хэрэгтэй. Ингэж байж фэнүүд надтай дотно болно.
-Чиний гол өрсөлдөгч хэн бэ? Тэдэнтэй барилдахдаа яаж бэлтгэдэг вэ?
-Жүдо бөхийн өнөөгийн хөгжлийг аваад үзэхэд хэн нь ч хэнийгээ ялж чадах болсон. Байнга хөгжин, шинэ юм хийн, судалж байх хэрэгтэй. Энэ нь манай спортын сайн тал. Спортын бусад төрөлтэй л ижилхэн жүдод ямар ч өрсөлдөгчийг басаж болохгүй.
-ДАШТ-д оролцохгүй гэл үү?
-Харамсалтай нь тийм. Ингэж шийдэхэд хэцүү л байлаа. Гэхдээ энэ шийдвэр надад 2024 он хүртэл барилдах хүч, эрч өгч болох юм. Магадгүй урьд өмнө хэний ч хийж байгаагүй зүйл хийхэд энэ жилийн ДАШТ-д оролцохгүй минь тус болох учиртай.
-Жүдо бөхөөс хамгийн үнэлдэг зүйл?
-Зориг зүрх, хүндлэл. Энэ хоёр чанар байхгүй бол чи татами дээр ч сайн бөх болохгүй, амьдрал дээр ч сайн хүн болохгүй.
Сэтгэгдэл ( 0 )