Холимог тулааны UFC 249 тэмцээн спорт сонирхогчдын анхааралд байсаар байна. ОХУ-ын Хабиб Нурмагомедов тус тэмцээнд оролцохоо больсноос хойш Тони Фергюсоны шинэ өрсөлдөгчийн нэр тодорсон ч яг хаана явагдах нь тодорхойгүй хэвээр байсан.
Тэгвэл Тони Фергюсон, Жастин Гэтжи хоёрын тулаан АНУ-ын Калифорнид нутгийн уугуул иргэд болох индианчуудын эзэмшлийн газарт явагдах нь тодорхой боллоо.
The New York Times-д бичсэнээр тэмцээн Фресно хотын ойролцоох казинод явагдах болжээ. Спортын уралдаан тэмцээн зохион байгуулахыг хориглосон Калифорни мужийн шийдвэр индианчуудын эзэмшлийн газарт үйлчилдэггүй тул Дана Уайт хэцүү байдлаас гарах хуулийн цоорхойг олж чадсан хэрэг болж байна.
Фергюсон, Гэтжи хоёрын ялсан нь Хабибтэй тулалдана гэж Дана Уайт мэдэгдээд байгаа билээ.
Харамсалтай нь, UFC-ийн аварга асан Америкийн Роуз Намаюнас UFC 249 тэмцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Холбооноос түүнтэй тулалдах ёстой байсан Жессика Андрадед мөн өрсөлдөгч хайж байгаа юм.
Сэтгэгдэл ( 2 )
Чи зайл новшоо спортгүй үхлээ
uwchin takhal gej baykhad yun tulaldakh dontoy durakuud we ?