Японы спортын тоймч, шинжээч Харимото Исао “TBS” телевизийн өглөөний нэвтрүүлэгт оролцохдоо сүмо бөх шинэ төрлийн коронавирусний халдвар авсан талаар санал бодлоо илэрхийллээ.
Тэрбээр “Хаврын тэмцээнийг үзэгчгүй явуулахад гайгүй болов уу гэж санаа зовж байсан. Харин одоо нэг сүмо бөх халдвар авсан нь тогтоогдсон тул Зуны тэмцээнийг зохион байгуулахгүй, цуцалсан нь дээр гэж би бодож байгаа. Сүмогийн холбоо бусад холбоотой харьцуулахад баян, мөнгөтэй холбоо. Тийм болохоор ганц тэмцээн цуцаллаа гээд хохирохгүй” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
yponchuud iim l humuus dee