Дэлхий нийтэд тархсан “Ковид - 19” халдвараас сэргийлэх үүднээс бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг энэ оны нэгдүгээр сарын 27-ноос энэ сарын 30-ны өдрийг хүртэл зогсоосон.
Сургууль, цэцэрлэг, боловсролын байгууллагын үйл ажиллагааг есдүгээр сарын 1 хүртэл эхлүүлэхгүй байх эсэх асуудлыг маргааш /2020.04.14/ 12:00 цагт Улсын Онцгой комисс хуралдаж шийдвэрлэх юм байна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс сургууль, цэцэрлэг бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг энэ оны есдүгээр сарын 1 хүртэл хойшлуулах чиглэл өгөөд байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )