Олон улсын хөлбөмбөгийн холбооны коронавирус хариуцсан ажлын хэсгээс цар тахлын улмаас ирэх зургаадугаар сард болох байсан шигшээ багуудын тоглолтыг цуцалснаа зарлалаа.
Тус холбооны тэргүүн, ОУХБХ-ны дэд ерөнхийлөгч Виктор Монтальяни энэ жил үндэсний шигшээ багууд бараг тоглолт хийхгүй байх гэж ярьжээ.
AP-д ярилцлага өгөхдөө тэрбээр “Энэ жил шигшээ багуудын тоглолтыг зохион байгуулах нь бараг боломжгүй зүйл. Тоглогчдын эрүүл мэнд, аюулгүй байдал гэхээсээ илүү багууд улс хооронд аялан явах нь хүндрэл учруулах болно. Дотоодын тэмцээн уралдаан нь дуусаагүй байхад шигшээ баг цугларалт хийхэд хэцүү. Юуны өмнө үндэсний холбоод улсын аваргын тэмцээнээ өндөрлүүлэх шаардлагатай. Манай холбоо есдүгээр сард шигшээ багуудын тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөсөн ч амжилттай болно гэдэгт итгэлгүй байна” гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )