Таксины жолооч үйлчлүүлэгчээ айлган сүрдүүлж, дээрэмдсэн хэрэг өнгөрсөн шөнийн 03.00 цагийн орчимд гарчээ.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11-р хорооны орчмоос такси барьсан иргэнийг тус таксины жолооч айлган сүрдүүлж, “Хангай” хотхоны ойролцоох гэр хорооллын гудамжинд аваачин, Iphone-10 загварын гар утсыг нь дээрэмдэн, орхиж явжээ.
Хэрэг гарах үед хохирогч эрэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх ба жолоочийн царайг санахгүй байгаа тухай цагдаагийн байгууллагад мэдүүлжээ.
Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлсэн бөгөөд дээрмийн хэрэг үйлдсэн этгээдийг эрэн сурвалжилж, тогтоохоор ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Zugeer ene delhii deer myanga myangan muu hvn baigaa, ted nar n mongold baij taraad bhimda yaatsartsan niigem be. olvol alaarai ern tsaaziin huuli heregjih estoi
hohnee virusnii hajuug.r 3thag hurtel arihdaad yavj bga hunii buruu