Премьер лигт тоглосон “Шилдэг-5 орос тоглогч”

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 15

BeIN Sports теле сувгаас Английн Премьер лигт тоглож байсан “Шилдэг 5 тоглогч”-ийг шалгаруулжээ.

Эхний байрт “Манчестер Юнайтед” багт хоёр удаа Лигийн аварга болж, нэг удаа Английн цомын эзэн болсон Андрей Канчельскис шалгарсан байна.

1. Андрей Канчельскис (Манчестер Юнайтед , Эвертон, Манчестер Сити, Саутгемптон)

2. Андрей Аршавин (Арсенал)

3. Алексей Смертин (Челси, Портсмут, Чарльтон Атлетик, Фулхэм)

4. Роман Павлюченко (Тоттенхэм Хотспур)

5. Юрий Жирков (Челси)

Английн Премьер лигт нийт найман хөлбөмбөгч хүч сорьсон бөгөөд дээрх таван тоглогчоос гадна Динияр Билялетдинов (Эвертон), Павел Погребняк (Рединг), Дмитрий Харин (Челси) нар тоглож байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top