Энэ оны нэгдүгээр сард ослоор амиа алдсан сагсан бөмбөгийн домог Коби Брайантын гэргий Ванесса Брайант нөхрийнхөө сүүлийн тоглолтын ойд зориулсан бичлэгийг инстаграм хуудсандаа оруулжээ.
Коби хамгийн сүүлд 2016 оны дөрөвдүгээр сарын 13-нд “Юта Жазз” багийн эсрэг тоглож, 60 оноо авч байлаа.
Ванесса “Миний нөхөр 20 жилийн турш тасралтгүй хөдөлмөрлөсөн. Тэр сагсан бөмбөгт өөрийгөө бүрэн зориулсан. Гэр бүлдээ зориулж чадалгүй алдсан цаг хугацаагаа нөхөхийн тулд тэр охидтойгоо л хамт байхыг хүсдэг байлаа. Коби охидынхоо амьдралын чухал үе болгонд хамт байхыг хүсэж байсан. Би тэр нэгэн өглөөг эргүүлэн авчрахыг өдөр бүр хүсдэг. Нэгдүгээр сарын 26-нд тэд зүгээр л сагсан бөмбөг тоглосон болоосой гээд л. Амьдрал үнэхээр шударга бус юм. Ямар ч утгагүй” гэж бичжээ.
“Лос-Анжелес Лейкерс” багийн домог Коби Брайант 2020 оны нэгдүгээр сарын 26-нд нисдэг тэрэгний ослоор амиа алдсан билээ. Түүнтэй хамт найман хүн нас барсны нэг нь 13 настай Жианна охин нь байлаа.
Сэтгэгдэл ( 0 )