ОХУ-ын Боксын холбооноос Токиогийн олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнээ дахин шинээр тодруулна гэдгээ зарлалаа.
КОВИД-19 вирусийн улмаас Токиогийн олимпын наадам нэг жилээр хойшлогдсон бол Лондонд явагдаж байсан Европ тивийн олимпын эрхийн тэмцээнийг эхлээд гурав хонож байхад нь цуцалсан билээ.
Одоогийн байдлаар ОХУ-ын багаас Альберт Батыргазиев (57 кг) л Токиогийн олимпын эрх аваад байгаа. Шинэ шигшээ багийг энэ оны сүүлээр болох УАШТ-ий дүнгээр шалгаруулах гэнэ.
Олимпын эрхийн тэмцээнд ОХУ-ын шигшээ баг доорх бүрэлдэхүүнтэй оролцсон юм.
Эрэгтэй:
Расул Салиев (52 кг);
Альберт Батыргазиев (57 кг);
Габил Мамедов (63 кг);
Андрей Замковой (69 кг), ахлагч;
Глеб Бакши (75 кг);
Имам Хатаев (81 кг);
Муслим Гажимагомедов (91 кг);
Иван Верясов (+91 кг).
Эмэгтэй:
Светлана Солуянова (51 кг);
Людмила Воронцова (57 кг);
Екатерина Дынник (60 кг);
Саадат Далгатова (69 кг), ахлагч;
Зенфира Магомедалиева (75 кг).
Сэтгэгдэл ( 0 )