Хятадын хамгийн том хөлбөмбөгийн талбай Гуанжоуд баригдана

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 16

БНХАУ-ын хамгийн том буюу 100 мянган суудалтай хөлбөмбөгийн талбайг барих ажил өнөөдөр Гаунжоу мужид эхэллээ гэж Синьхуа агентлаг мэдээлжээ.

Хөлбөмбөгийн талбай 150 мянган кв.метр талбайтай байх бол үүний эргэн тойронд баригдах байгууламжийн нийт талбай 300 мянган кв. метр байх гэнэ. Спорт байгууламжийг “Гуанжоу Эвергранд” клубийг эзэмшдэг “Эвергранд” компани эзэмших бөгөөд тус компани нийт 1.69 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.

Цэнгэлдэх хүрээлэнг 2023 оны Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс өмнө ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд барилгын ажил 2022 оны сүүлээр дуусах аж.

Үүний сацуу “Эвергранд” компани Хятад улсад 80-100 мянган хүний багтаамжтай гурваас таван хөлбөмбөгийн талбай нэмж барихаар төлөвлөж байна. 2021 онд БНХАУ 2021 онд Клубуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээн авах юм. Одоогийн байдлаар, тус улсад хөлбөмбөгийн долоон талбай байдаг бөгөөд хамгийн том нь 40 мянган хүний багтаамжтай юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top