Буриадын сүмоч Оорора 100 кг жин хасжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 17

Мэргэжлийн сүмогийн түүхэн дэх хамгийн хүнд бөх болох Оросын бөх Оорора Сатоши хэмээх Анатолий Михаханов (292.6 кг) зодог тайлаад 100 кг жин хасаж, одоо 190 кг жинтэй байгаа гэнэ.

Михахонов олон нийтийн сүлжээгээр дасгал хийж байгаа зургаа оруулан, 190 кг болтол жин хассанаа илтгээд “Москвад ток-шоунд оролцож ирээд гэртээ өөрийгөө тусгаарласнаа ярьсан байна.

Оорора 2018 оны есдүгээр сард зодог тайлж, Буриад нутагтаа харьсан. 1999 онд сүмод орохдоо 193 кг жинтэй байсан ч 19 жилийн дотор 100 кг жин нэмсэн юм. 2017 оны наймдугаар сард эрүүл мэндийн үзлэгээр 288.8 кг татаж, алдарт Конишикигийн 285 кг-ийн амжилтыг эвдэн, хамгийн хүнд сүмоч болсон юм. 2018 оны наймдугаар сард 292.6 кг жингээр өөрийн рекордоо ахиулж байв.

Сүши 250 ширхэг, шарсан мах 50 хүний порц идсэн зэрэг сүмогийн түүхэнд хэд хэдэн домог үлдээсэн. Одоо 36 настай.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Boring(202.9.47.25) 2020 оны 04 сарын 20

Одоо дахин 100 кг хасахгүй бол хэцүү л юм байна! 90 кг болвол нэг энгийн хүний тоонд орох байх! Ернь сумо бол илүүдэл жинтэй хүмүүсийн тэмцээн! Маш уйтгартай! Олимпын төрөлд багтадгүй учраас хэнд ч хэрэггүй дэмий зүйл!

1  |  0
Gghh(64.119.23.138) 2020 оны 04 сарын 19

Sejgiin yum

0  |  0
Зочин(66.181.187.93) 2020 оны 04 сарын 18

НэмэргүЙ буриахай байсан даа. Хүнд гайхуулаад байх юм биш лдээ бөхийн карьертай идэж уусан . Доод зиндааны доод зиндаанаас ахиагүй болхоор.

0  |  2
Top