Олимпын алтан медалиа зарж, байр авсан бөх

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 19

Сонгомол барилдааны “Ром-1960” олимпын наадмын аварга, дэлхийн хошой аварга Украины бөх Иван Богдан MixSport-д ярилцлага өгөхдөө олимпын алтан медалийнхаа хувь заяаны талаар ярьжээ.

“2010 онд Итали улс Ромын олимпын наадмынхаа 50 жилийн ойг тэмдэглээд бүх аваргуудаа урьсан юм. Тун сайхан хүлээн авлаа. Харин би олимпын алтан медальгүй очсондоо ичээд л. Би тэр медалиа зарчихсан юм. 1990-өөд оны эхээр Ромын олимпын алтан медалийн үнэ Киев хотын нэг өрөө байрны үнэтэй тэнцэж байсан. Охинд минь байр тун хэрэгтэй байлаа. Ингээд олимпын алтан медалиа нэг цуглуулагчид 3.5 мянган ам.доллароор зарсан. 1980 оны Москвагийн  олимпын нээлт дээр өргөж явсан олимпын бамбараа 500 ам.доллароор зарлаа. Ингээд Киевт 4000 доллароор охиндоо байр авч өгсөн дөө” гэж 92 настай ахмад буурал хэлсэн байна.

Олимпын алтан медалиа зарсан бас нэгэн украин тамирчин бол боксын аварга Владимир Кличко. Кличко буяны үйлст зориулан, медалиа дуудлага худалдаанд оруулахад нэг сая ам.долларын үнэ хүрч байлаа.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(66.181.182.188) 2020 оны 04 сарын 22

\nХөөе!...М.Сугар-Эрдэнэ гэдэг сэтгүүлч, хүний оронцог минь ээ! Нохойн баас шиг жижигхэн хэдэн үг, өгүүлбэр холбож чаддаггүй ээ!!! (...1990-өөд оны... олимпын) гээд өчнөөн алдаатай бичдэг гөлөг вэ!!!

0  |  2
зочин(66.181.161.59) 2020 оны 04 сарын 22

Манйах бол аваргадаа 8-10 өрөө байр 3-4 ширхэг. ланд200 өгөөд УИХ-ын гишүүн болгодог. Ямарав дээ?

2  |  1
ZOCHIN(1.159.148.175) 2020 оны 04 сарын 19

SAIN AAV .MUU ZINDAA.

0  |  0
ZOCHIN(1.159.148.175) 2020 оны 04 сарын 20

SAIN AAV.

2  |  0
Top