Зодог тайлсан Тоёоношимагийн охин жирийн аавтай болохгүй гэж уйлжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 19

Мэргэжлийн сүмогийн сэкивакэ асан Тоёоношима энэ сарын 17-нд зодог тайлснаа зарласан билээ. Цаашдаа сүмогийн холбоонд Изүцү ояката нэрээр ажиллах Тоёоношимагийн гэргий Сүнахо Такэүчи “Никкан Спортс” сонины сурвалжлагчийн асуултад хариулсан байна.

-Хамгийн сүүлийн Хаврын тэмцээнийг догдлон үзэж байсан байх даа?

-50 хувийн амжилт үзүүлэхгүй бол зодог тайлах нь гэж бодож байсан болохоор ялахаар нь баярлаж хөөрөөд л, ялагдахаар нь сэтгэлээр унаж байлаа. Хамгийн сүүлд ялагдахад нь охиноо айтал асгартал уйлсан.

-Долоон настай охин чинь юу гэж хэлэв?

-Ялагдахаар нь ааваа “Яагаад унав” гээд загнадаг юм. Хүүхэд юмыг шууд хэлдэг болохоор хатуу шүүмжлэгч шүү.

-Зодог тайлна гэдгийг охиндоо хэзээ хэлсэн бэ?

-Хаврын тэмцээний өмнө амжилтгүй барилдвал зодог тайлна гэж хэлж байсан юм. 50 хувийн амжилт үзүүлж чадахгүй болоход охин минь ойлгосон байсан. Тэмцээн дуусаад удаан ярилцсан. Ярилцъя гэхээр юу хэлэх гэж байгааг минь мэдэж байгаа болохоор Үгүй гээд л. Тэгээд “Жирийн аавтай болмооргүй байна” гэж хэлсэн шүү. “Аавынх нь хөл өвдөөд, бие өвдөөд байгаа юм” гээд хэд хоног тайлбарласан. Макүшитад унаад цалингүй хоёр жил болоход бид сарын төлбөр багатай жижиг байранд нүүн орж байлаа. Одоо сэтгэл нэг их амарсан юм шиг санагдаж байна. Гэхдээ хүмүүс зодог тайлсны дараах башёд их хэцүү байдаг гэж ярьдаг юм гэсэн. Тамирчны эхнэр байх хэцүү гэж хүмүүс ярьдаг ч би бол баярладаг. Нөхөр минь шөрмөсөө таслаад хийж чадахгүй болсон олон зүйл бий. Охиноо өвөр дээрээ ч суулгаж чаддаггүй байлаа. Гэр бүлээрээ боулинг тоглох, Диснейлэнд орох гээд бүх зүйл хориотой байсан. Одоо л нөхнө дөө.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(61.156.112.35) 2020 оны 04 сарын 20

Yasan uhaan muutai ohin be joohnoosoo shunaltai aavan eruul saruul eleg buten bh chin hamgiin tom jargal hun negel amidarna

0  |  0
Top