“Эрчим”-ийн тоглогч асан Звиади Казахстанд тоглоно

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 20

Казахстаны хөлбөмбөгийн нэгдүгээр лигийн энэ улирлын тоглолт эхлээгүй байхдаа коронавирусний улмаас хаагдсан билээ. Гэвч багууд шинэ улиралдаа бэлтгэсээр байна.

Багууд шинэ тоглогчдоо танилцуулахад Монголтой холбоотой нэгэн тоглогч байлаа.
 


Астанагийн “СДЮСШОР №8” багийн шинэ легионер нь Гүржийн 29 настай Звиади Циколия  байлаа. Өнгөрсөн жил Киргизийн “Алга” багт тоглосон Звиади Гүржийн “Мерцхали”, Украины “Олимпик” багуудад тоглож байсан ч нэг удаа алтан медаль хүртэж байсан нь Монгол юм.

Түүнийг “Монгол улсын аварга болж байсан. Тус улсын олон удаагийн аварга “Эрчим” багийн тоглогч асан” гэж танилцуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top