WBC холбооны хагас хөнгөн жингийн аварга (57,2 кг) Гэри Расселль (31-1, 18 КО) өнгөрсөн хоёрдугаар сард манай Н.Төгсцогтыг ялж, аваргын бүсээ амжилттай хамгаалсан. Тулааны дараа Гэри WBA холбооны хагас хөнгөн жингийн аварга, Мексикийн Лео Санта Крустэй (37-1-1, 19 КО) аваргын бүс нэгтгэх тулаан хийлгэхийг шаардаж, эсвэл Украины Василий Ломаченкотой тулалдахыг хүсэж байгаагаа зарласан.
Харин энэ удаад хөнгөн жинд (65,9 кг) шилжиж, Жервонта Дэвис, Девин Хейни, Райан Гарсия нартай тулалдахад бэлэн гэдгээ мэдэгдлээ.
Расселл “Би үг дуу цөөнтэй хүн, гэхдээ намайг ярьж эхлэхэд бүгд сонсох ёстой. Девин Хейни, чиний аав их олон юм ярьсан. Энэ нь яамд таагүй зүйл болж магадгүй шүү, бацаан аа. Хөнгөн жингийнхэн сонсож бай. Би очиж байна. Жижигхэн Райан Гарсия, удахгүй би чамайг ч зодно. Би жин ахиж байна. Хөл хорио удахгүй цуцлагдана. Энэ бол та нарын хувьд муу мэдээ. Учир нь би та нарыг нүдэхээр эргэн ирнэ” гэж хэлээд, жингээ үзэж байгаа бичлэгээ инстаграмдаа тавьжээ.
Сэтгэгдэл ( 6 )
Tugsuu shine chagtaga eder shg ulsgulun bish bsn shdee.Saihan hemh nudeh estoi bha yu.2 3 sulruulchaad hemh balbachkuu neeree
Tugsuu ybahgui bolson bna lai neg l bish hudulj uguhgui baruun gar n bur bhgui ih zantai bolson bailgui dee
Tugsuu daagaa neheed yalah bolno
togsoo duussan huuhen arhi har tamhi hereglehee bolih
Tigsiu xaana ch hureegui shuu. Chatsha baisaan
togsoo daagaa nehej boldoggui yumuu