Алдарт Стивен Кинг архинаас гараад 35 жил болжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 22

Орчин үеийн хамгийн алдартай зохиолчдын нэг болох Стивен Кингийн ихэнх романд эрүүл ухаантай, эелдэг даруу хүн өөрөө ч мэдэлгүй аймшигт мангас болон хувирч байгаа талаар гардаг. Энэ нь ч аргагүй. Стивен Кинг өөрөө амьдралынхаа 15 жилийг яг л аймшигт мангас мэт өнгөрүүлсэн юм.

“Та орон гэргүй гуйлгачин уу, алдартай зохиолч уу гэдэг чухал биш. Сувагт бөөлжиж байгаа хүн бүр ижилхэн харагддаг” Стивен Кинг

Түүний намтар “Америкийн мөрөөдөл” мэт л байсан. Угаалгын газрын жирийн нэг ажилчин өөрийн ургуулан бодох агуу их авьяас чадвар, зохиолч болох асар их хүслийнхээ ачаар хүний мөрөөдөж болох бүх зүйлийг гартаа оруулж чадсан. 30 настайдаа тэр нэр алдартай болж, бичсэн ном болгон нь асар их мөнгө авчирч байлаа. Уран бүтээл туурвихад түүний хувьд ямар ч зовлон байсангүй. Хялбархан биччихнэ. Ухаантай, үнэнч, үзэсгэлэнт эхнэр Табита, хөөрхөн хүүхдүүд, ажлын тохилог өрөөтэй, сайхан байшин гээд л...түүнд бүх юм бий.

Амьдралынх нь бүх юм амжилттай, хэт сайхан байсан тул Кинг архичин болон хувирсан юм. Чимээгүй, томоотой архичин. Тэр өглөө ажлын өрөөндөө авдар шар айраг авч орон, гарахдаа ардаа хэдэн арван хуудас зохиол, мөн тэр тооны хоосон лааз үлдээгээд гардаг байв.

“Ном хэрхэн бичих вэ” гэсэн намтартаа Стивен энэ үеэ “Шатаж буй дээвэр дээрх бясалгал” хэмээн нэрлэсэн байдаг. Үдэш нь тэр зочдын өрөөндөө коньяк ууна. Өглөө болгон бага зэрэг гаатай спиртийн уусмалаар шүдээ цэвэрлэнэ. Үүнээс гадна тэр уран бүтээлд нь кокаин цоо шинэ уур амьсгал оруулж байгааг олж мэдлээ. Үнэрлээд л...Ингээд л үе үе түүний уран бүтээлийн тэр их эрч хүч урт удаан зогсонги үеэр солигдож байв. Стресс, сэтгэлийн зовлонгоос ангижрахын тулд янз бүрийн эм ууна. Энэ үед Стивений амьдралаас бүтэн өдөр хоног, зарим үед бүтэн долоо хоног, сар ч юу болсон нь мэдэгдэхгүй урсан, алга болж байв.

Гэхдээ тэр гайхамшигтай сайхан зохиол бичсэн хэвээр байлаа. Түүний алдарт “The Tommyknockers”, “Cujo”, “Misery” романууд энэ үед буюу Кингийн архи, хар тамхины солиорлын үед бичигдсэн юм. Зохиолч өөрөө ангалын ирмэг дээгүүр явж байгаагаа мэдэрч байлаа. Түүний зохиолын гол баатрууд бараг бүгд аймшиг, айдас болон хувирч байв.

1985 онд Табита түүнд архиа сонгох уу, гэр бүлээ сонгох уу гэсэн сонголт тавьж, уухаа болихгүй бол гэрээсээ явна гэж хэлсэн юм. “Аав нь өөрөө өөрийгөө алж байгааг хүүхдүүд нь хараад сууж байхыг тэсвэрлэхгүй” гэж тэр хэлээд хогийн савнаас шар айргийн лааз, тамхины хаягдал, кокаин, марихуаны үлдэгдэл, архины шил гаргаж ирээд өмнө нь асгасан гэдэг. Эхнэр нь хэлсэн үгэндээ хүрдэг хүн гэдгийг мэддэг Кинг 2 долоо хоног бодох хугацаа өгөхийг хүсээд архинаас гарахаар шийдсэн. Хар тамхинаас гадна архинаас гарах эмчилгээ хийлгэж, тэр цагаас хойш дусал архи ч амсаагүй байна. Архинаас гараад бичсэн анхны роман нь “Needful Things”.

Стивен Кинг архинд живэхээс аврагдсандаа тун баярлаж явдаг. Заримдаа шөнө сэрээд эрүүл энх, эрх чөлөөтэй байгаадаа талархаад уйлдаг гэдгээ ч нуудаггүй. Гэхдээ мэдээж аймшигт мангас өөрийг нь дахин уургалахаар хүлээж байгааг ойлгож байгаа. Мангасын тухай тэр сайн мэдэхгүй бол өөр хэн мэдэх билээ дээ.

Архинд орсон суутны намтраас

1947 он. Стивенийг төрснийх нь дараа эцэг нь орхиод алга болсон юм. Ээж нь бие даан амьдралаа залгуулсан.

1964 он. Стивен сургууль дээрээ өөрийн хийсэн “Хогийн савнаас хийсэн мэдээнүүд” сониноо авчирлаа. Сонинд сургуулийн захирал нь хамрын нүхэндээ нүдийг нь хийхийн тулд гахай нядалсан зэрэг мэдээнүүд байв. Хэл амыг яаж ийгээд дарж чадлаа.

1966 он. Дунд сургуульд сурахынхаа хажуугаар Кинг будгийн үйлдвэрт ажиллаж, коллежийн төлбөрөө цуглуулж байв. Түүний төрөлх мужид 21 нас хүрээгүй хүнд архи зардаггүй байсан тул тэр Нью-Йорк орж, архи худалдаж авна. Уугаад шартаж, дахин уухгүй гэж андгайлах боловч дахин уусаар.

1969 он. Мэн мужийн их сургуульд Английн уран зохиол судалж эхэллээ. Ангийнхаа Табита охинд дурлаж, жилийн дараа гэрлэнэ. Одоо болтол тэд хамт.

1970-1980 он. Стивен тун үр бүтээлтэй ажиллаж байлаа. Түүний зохиолууд ээлж дараалан бестселлер болж байв. Зохиолоо туурвихдаа байнга ууна, ихэнхдээ шар айраг.

1980-1984 он. Архи, шар айраг дээр кокаин нэмэгдлээ. Валиум, ксанаксыг боодол боодлоор нь залгичихдаг боллоо. Энэ үед бичсэн “The Tommyknockers” романдаа архи (“хорон санаат харь гаригийнхан”) хүний тархийг хэрхэн захирч байгааг уран тод дүрсэлсэн байдаг.

1985 он. Гэргий Табита нь архиа хаях шаардлага тавьж, Кинг архинаас гарлаа.

1999 он. Хүнд осолд орсныхоо дараа мэдээ алдуулах тариа хийлгээд Стивен мартини ууж байгаа зүүд зүүдлэн, цагаан солиоролд автана.

2017 он. Америкийн хамгийн алдартай зохиолчийн нэг хэвээр, архи амсдаггүй хэвээр. 70 насныхаа ойг тэмдэглэлээ. 

Согтуудаа хэлсэн эшлэлүүд

“Уудаг байхдаа би орой болгон доод тал нь 16 лааз шар айраг хөнтөрдөг байлаа. “Cujo” гээд роман биччихсэн гэж байгаа. Яг үнэнийг хэлэхэд би тэр романыг яаж бичсэнээ огт санадаггүй. Одоо ч санахгүй байгаа”

“Архичинд бага уу гэж хэлэх нь хоол идсэн хүнд бага баа гэж хэлэхтэй ижил”

“Архичид өөрийн хамгаалалтаа голландчууд далан барьж байгаа мэт л хийдэг. Архи уусан эхний 12 жилдээ би хүмүүст хааяа нэг уудаг гэж л хэлдэг байлаа. Өөрөө ч тэгж боддог байсан”

“The Tommyknockers” сайн зохиол байх. Гэхдээ би тэр үед бичсэн олон романаа яаж бичсэнээ мэддэггүй”

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Архичины эхнэр (202.55.188.83) 2021 оны 01 сарын 10

Залуучууд хүүхнүүдэд хэлэхэд найз нѳхѳдтэйгѳѳ уулзлаа л бол архи уудагаа болиорой нѳхѳрийн маань архи уудаг хүмүүс нь багын найз нутгийн ах хамаатаны дүү хамаатны ах хамт ажиллаж байсан хүмүүс оюутан цагийн найз.бас тэдний дүү нар гээл л мундагүй тэд би ганцхан ѳдѳр л цуг уусан гэнэ харин манай хүн долоо хоногт 3.4 зарим нь мѳнгѳ тѳгрѳгийг нь л архинд үрэх гэж нийлдэг мѳнгѳгүй болонгуут гудманд хаяад алга болно сүүлдээ би байнга хүүхдээ тэврээд салахгүй явдаг болсон нѳгѳѳ цуг архи уудаг хүмүүс нь залгаад л эхнэртэйгээ явж байна гэхээр уулзахаа болино

2  |  0
Архичины эхнэр(202.55.188.83) 2021 оны 01 сарын 10

Манай хүн уудаг байсаан би ийм л амьдарал туулсан Энэ хугацаанд ѳѳр олон зовлон үзсэн тусч үзээгүй бэлгийн замын ѳвчингүй болсон тэр байтугай нѳхрийг маань хуваалцах хүүхэн ч гарч ирсэн салахуу яахав гэж олон шѳнийг нойргүй ѳнжѳѳсѳн залуу халуун насаа архинд живж ѳнгѳрүүлсэн ч гэлээ манай нѳхѳр их гайгүй болсоон одоо хааяа дампуурдаг ч нэг үеээ бодвол уудаггүйтэй адил болсон миний ч сэтгэл санаа засар архи уучих болов уу гээд хардаад бумбаны навтас шиг дагаад явдагаа болисон

2  |  0
Архичины эхнэр(202.55.188.83) 2021 оны 01 сарын 10

Манай хүн уудаг байсаан би ийм л амьдарал туулсан Энэ хугацаанд ѳѳр олон зовлон үзсэн тусч үзээгүй бэлгийн замын ѳвчингүй болсон тэр байтугай нѳхрийг маань хуваалцах хүүхэн ч гарч ирсэн салахуу яахав гэж олон шѳнийг нойргүй ѳнжѳѳсѳн залуу халуун насаа архинд живж ѳнгѳрүүлсэн ч гэлээ манай нѳхѳр их гайгүй болсоон одоо хааяа дампуурдаг ч нэг үеээ бодвол уудаггүйтэй адил болсон миний ч сэтгэл санаа засар архи уучих болов уу гээд хардаад бумбаны навтас шиг дагаад явдагаа болисон

2  |  0
Архичины эхнэр(202.55.188.83) 2021 оны 01 сарын 10

За тэгээд эцэст нь ямарч томоотой хүн архинд ороод ирхээрээ ааш зан нь эвдэрнэ зодно. Хамт уусан хүмүүс нь үхэж үрэгдэхээр гуниглана гашуудана дахиад л ууна тэд чамаас болж байгаа юм чи л муу амлаад байсан гэнэ. Эцэг эх нь хүүхдээ ѳмѳѳрнѳ. хүүхдээ үзээд гайгүй болох болов уу гээд хүүхэд тѳрүүлж ѳгѳхѳѳр дахиад л тэмдэглэнд алга болно. ийм амьдаралтай байж хүүхэд нэмээд яахав гээд авхуулчихаар гуниглаад агсан тавиад алуурчин энээ тэрээ гээд архи уугаад алга болно. Ингэж байхаар салая гэхээр хүн чанаргүй архинд орохоор нь хаячихсан гэнэ Засаад авая гэхээр хахир хатуу дуртай юмыг нь хоридог гэнэ

2  |  0
Архичины эхнэр (202.55.188.83) 2021 оны 01 сарын 10

Архи уудаг хүн ч янхав дуртай юмаа хэрэглээд хар амиабодоод найз нѳхѳдтэйгѳѳ уулзаад бусдын жаргал зовлонг хуваалцаад боломж гарвал араар тавьчаад ѳѳрийн зорноороо жаргалтай л явдаг юм байгаа биз харин гэр бүлийн хүн нь байх ямар хэцүү гээч байнга сэтгэл зовоостой байнга л салахуу яахав гэсэн асуулт эргэлдэнэ нойр хулжина ѳѳрѳѳ ямарч буруугүй байж бусдын ѳмнѳ адлагдана архичины ар гэрийнхэний нүдэнд архинд оруулсан чаралбаа л болж харагдана үр хүүхдээ ганцаараа мэт л ѳсгѳнѳ найз нѳхдѳѳсѳѳ хѳндийрнѳ нэг бол согтуу хүн тэвэрч унатана нэг бол шартсан хүн харж амьдарна.

2  |  0
Архичин Ch. (202.55.188.44) 2020 оны 04 сарын 25

АА амьдралыг минь аварсан. АА д ирээд 10 жил болж байна. Энд ирээд л би ЗУРАГ, ЗУЛ болохоос аврагдсан даа. Монголын Архичид Аминчлахуй нийгэмлэг. 11 35 10 56 руу залгаарай.

0  |  1
Zochin(202.55.188.91) 2021 оны 01 сарын 10

Bich bas garah sanaatail bgaa

2  |  0
Asuult (118.158.51.80) 2020 оны 04 сарын 24

AA gdg n yu bile

0  |  1
архины асуудалтай 1 (66.181.189.178) 2021 оны 01 сарын 10

Уулгүй 9-н жил хагас болж байна. Амьд явах, эрүүл саруул амьдрахын сайн сайхныг бэлэглэсэн АА-гийн найзууддаа баярлалаа. \nАрхины зовлон аймшигтай. Амиа хорлож үхэхээс өөр юм бодохоо больсон л байсан юм даа.

5  |  0
Би(66.181.161.19) 2020 оны 04 сарын 24

Архинаас гараад 24 цаг л болж бна даа хаха

0  |  0
Би(66.181.161.19) 2020 оны 04 сарын 24

Архинаас гараад 24 цаг л болж бна даа хаха

0  |  0
Arhichin..... (66.181.182.223) 2021 оны 01 сарын 10

bi 3 jil bolj bna Arhind buuj uguh heregtei bas. AA tusalsan. bi ch bas ene hun shig olon jil amidarsan

4  |  0
зочин(202.179.25.130) 2020 оны 04 сарын 22

өө хөөрхий би гараад 3 хонож байдаг даа хэхэхэ

0  |  0
Top